СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭГЧ

СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭГЧ "ОЮУНЫ ОНЬС" СУРГУУЛЬ

Та хүүхдээ дэлхийд гайхагдсан оюуны өндөр чадамжтай, сэтгэн бодох чадвартай, дэлхийд өрсөлдөхүйц бүтээлч, оюунлаг, монгол өв соёл уламжлалаа дээдэлсэн ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхийг хүсэж байна уу?

Тийм бол манай сургууль таны зөв сонголт болох бөгөөд чадварлаг багшлах боловсон хүчинтэй, сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлсэн, найрсаг хамт олон таныг хүлээж байна.

Оюун_Ухааны_Олон_Улсын_музейн харьяа Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн нэрэмжит сэтгэхүй хөгжүүлэх, математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны-Оньс” бүрэн дунд сургууль 2021-2022 оны хичээлийн жилдээ 1-9-р ангидаа элсэлт авч эхэллээ.

МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД:

Үндэсний сургалтын цөм хөтөлбөрийг чанартай эзэмшихийн зэрэгцээ математик, англи хэлний хичээлийг ЕБС-ийн стандартаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судална.

Мөн үндэсний зан үйл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом наадмыг эзэмшүүлэх, хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор

“Оньслох ухааны хичээл”,

сэтгэн бодох чадвар, IQ, оюуны хөгжлийг дэмжих, техник сэтгэлгээ, зохион бүтээх чадвар, бие бялдрын өв тэгш хөгжил, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх зорилгоор

"Сэтгэхүй ой тогтоолт "

"Математик сонгон"

"Олон улсын юнимат хөтөлбөр"

"Англи хэл"

"Робот электроникс"

"Шатар"

"Ширээний теннис" зэрэг хүүхэд хөгжүүлэх олон төрлийн нэмэлт хичээлүүдийг ЕБС-ийн цөм хөтөлбөртэй хослуулан хичээллэдгээрээ онцлогтой юм.

Мөн таны хүүхэд “ЗУРАГ” болон “БҮЖИГ”-ийн дугуйлангуудаас сонгон хичээллэх боломжтой. Эдгээр нэмэлт хичээлүүд болон дугуйлангуудыг СУРГАЛТЫН ТӨЛБӨРТӨӨ БАГТААН хичээллүүлж байгаа нь эцэг эхчүүдийн таашаалд маш их нийцэж байна.

Манай сургууль өөрийн хичээлийн байртай бөгөөд таны хүүхдийн сурч боловсорч хөгжих таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Сургуульд элсэгчдийн тоо хязгаартай тул та яараарай.

СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХЭЭР ИРЭХДЭЭ:

Хүүхдийн төрсний гэрчилгээ

Эцэг эхийн иргэний үнэмлэх

Бүртгүүлэгчийн 2 хувь цээж зурагтай ирнэ үү.

Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай.

ХЭРЭВ ТА ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛ доорх холбоос дээр дарж бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/1a4JTeazPVpwn5l8TsLxi8jyQWDHZd1EWM6NLWGb-kJQ/edit

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70008881, 99105988, 99826637

Хаяг: БЗД, 15-р хороо, 13 хороолол, Зүүн 4зам

Оюун Ухааны Олон Улсын Музей “Оюуны Оньс” бүрэн дунд сургууль