Сайн байцгаана уу эрхэм хүндэт эцэг эхчүүд, асран хамгаалагчид сурагчид аа!
Оюуны оньс бүрэн дунд сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улирлын хичээл сургалтын үйл ажиллагаа амжилттай явагдаж дууслаа. 1-р улиралд хичээллэсэн 16 долоо хоногийн 11 нь танхимаар, 5 долоо хоног нь цахимаар хичээллэлээ.
Улс орон даяар төдийгүй дэлхий нийтийг хамарсан энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж сургалтын чанараа бууруулахгүй байхын тулд сургууль, багш нар ихэд хэчээн ажиллаж сурагчид , эцэг эхчүүд маань ч идэвх зүтгэл гарган амжилттай сайн суралцлаа. Оюуны оньс сургуулийн нийт сурагчдын 91% нь цахим хичээлдээ бүрэн хамрагдсан.
Цахим сургалтын үр дүнг үнэлэх, бэрхшээлтэй зүйлийг тодруулах, онлайн сургалтын чанарыг сайжруулах үүднээс сургуулийн зүгээс нийт эцэг эхчүүдээс цахим санал асуулга авсан бөгөөд нийт эцэг эхчүүдийн 82.5% нь санал асуулгад хамрагдлаа. Эдгээрээс “Цахим хичээл сургалтын чанар”-ыг үнэлэхдээ 45,1% нь МАШ САЙН, 53,2 хувь нь ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээ өгсөн нь манай сургуулийн сургалтын чанарыг илтгэж байна.
Цахим хичээлдээ цаг алдалгүй хамрагдаж, хичээнгүйлэн суралцсан сурагчдадаа, мөн хүүхдийнхээ суралцах боломжийг ханган дэмжлэг үзүүлж, онлайн сургалтанд хамруулахад хамгийн сайн туслагч болсон эцэг эхчүүддээ баярлалаа.
Оюуны оньс сургуулийн захиргаа