Оюуны оньс бүрэн дунд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг

Оюуны оньс бүрэн дунд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Эцэг эхийн нээлттэй өдрүүд" үйл ажиллагаа амжилттай явагдлаа. Өдөрлөг гурван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд нийт давхардсан тоогоор 100 гаруй эцэг эхчүүд оролцож 75хувийн ирцтэй байлаа.

10 сарын 22,23-ны өдрүүдэд эцэг эхчүүд нийт багш нарын хичээлд суулаа.

10 сарын 24-ний өдөрлөгийн үеэр

1. Дейл Карнеги Монголиа-ийн илтгэгч Г.Даваасүрэн "Амжилтын нууц" сэдвээр 1-4-р ангийн эцэг эхчүүдэд сургалт явууллаа.

2. Монгол хэлний багш Ц.Отгонжаргал "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3" монгол бичгийн хэрэглэгдэхүүн бэлтгэх сургалт, Математикийн багш Х.Хараанижид "Хүүхдийн хүмүүжил, төлөвшил" сэдэвт сургалтуудыг тус тус 5-7-р ангийн эцэг эхчүүдэд явууллаа. Мөн ангиуд эцэг эхийн хурлаа хийв.

Эцэг эхчүүд маань сурагчдын өглөөний цай, өдрийн хоолны амталгаа хийж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.

Өдөрлөгт цаг заваа гарган хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагчиддаа баярлалаа.

Оюуны Оньс Сургуулийн Захиргаа

+34