Оюуны оньс сургуулийн нийт сурагчид, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүддээ 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Алтан навч хийслээ дээ

Аяны шувууд буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа

Номхон зээрдээ уналаа даа

Номтой цүнхээ үүрлээ дээ

Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад

Эрдэм сурахаар явлаа даа

Өнөөдөр дүрэмт хувцсаар гоёж, цүнхтэй номоо үүрсэн сурагчид мөнгөн хонхны дуу жингэнэсэн эрдмийн их өргөөнийхөө зүг сэтгэл догдлон алхалсан 9-р сарын 1-ний өдөр. Эрдмийн их оргилд тэмүүлэн яваа алдрай бяцхан үрс, эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэргэн багш нартаа, энэрэл хайраар үр хүүхдээ хүмүүжүүлэгч хүндэт эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

МУСГЗ, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий гуай сургуулийн нийт сурагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, сургуулиараа зочиллоо.