Оюуны оньс бүрэн дунд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын “ЭКО АЯЛАЛ” маань амжилттай зохион байгуулагдлаа.

Оюуны оньс бүрэн дунд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын “ЭКО АЯЛАЛ” маань амжилттай зохион байгуулагдлаа.

Эко аялалаар сурагчдадаа байгаль дэлхийгээ хайрлах ухамсрыг төлөвшүүлж, сонирхолтой уралдаан тэмцээн зохиож, тоглож наадан эрүүл агаарт нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг билээ.

Энэ удаагийн аяллаар бид “ТЭРЭЛЖ”-ийн үзэсгэлэнт газруудаар өртөөчлөн аялж GREEN CROWN амралтын газарт уралдаан, тэмцээн зохион байгуулж цэвэр агаарт тоглож наадан өнгөрүүллээ.