Оюуны оньс сургуулиас санаачлан эхлүүлсэн "МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ" хүмүүнлэгийн аяны хүрээнд сургуулийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнуудаас нийт 3.6 сая төгрөгийн хандив цугларсан бөгөөд энэхүү хандиваар 4тонн /100 уут/ малын хүчит тэжээл худалдан авч Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлагууд болон 5-р багийн 50 малчин айлд сургуулийн эцэг эхийн төлөөлөлтэй хамт гардуулан өглөө.
Сумын удирдлагууд болон малчдын зүгээс та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж "Хүүхдийн буян шингэсэн энэ тэжээлээр бүх мал маань тоо толгой бүрэн, урин цагтай золгох нигууртай" хэмээн сүсэглэн нулимс унаган хүлээн авсныг дуулгахад таатай байна.
Оюуны оньс сургуулийн багш ажилчид, сурагчид, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ маш их баярлалаа .
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай .