СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Оюуны оньс сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтийн дагуу шинэчлэхээр болсон билээ.

2023-2024 оны хичээлийн жил “Амно Фейшн“ ХХК –тай хамтран сурагчдын дүрэмт хувцсыг захиалан хийлгэж байгаа ба үнэ болон загварын мэдээллийг танилцуулж байна.

Сурагчдын дүрэмт хувцас 08 сарын 28-ны 09:00-17:00 цагийн хооронд сургуулийн A байранд худалдаалагдана.

Хуучин сурагчид өмнө жилийн дүрэмт хувцсаа өмсөж болно.