2023_2024_оны_хичээлийн_жилийн_элсэлт_эхэллээ

#2023_2024_оны_хичээлийн_жилийн_элсэлт_эхэллээ

#СЭТГЭХҮЙ_ХӨГЖҮҮЛЭГЧ_ОЮУНЫ_ОНЬС_СУРГУУЛЬ

Та хүүхдээ дэлхийд гайхагдсан оюуны өндөр чадамжтай, сэтгэн бодох чадвартай, дэлхийд өрсөлдөхүйц бүтээлч, оюунлаг, монгол өв соёл уламжлалаа дээдэлсэн ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхийг хүсэж байна уу?

Тийм бол манай сургууль таны зөв сонголт болох бөгөөд чадварлаг багшлах боловсон хүчинтэй, сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлсэн, мэргэжлийн хамт олон таныг хүлээж байна.

#Оюун_Ухааны_Олон_Улсын_музейн харьяа Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн нэрэмжит сэтгэхүй хөгжүүлэх, математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны-Оньс” бүрэн дунд сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн I-XI ангидаа элсэлт авч эхэллээ.

МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД:

Үндэсний сургалтын цөм хөтөлбөрийг чанартай эзэмшихийн зэрэгцээ математик, англи хэлний хичээлийг ЕБС-ийн стандартаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судална.

Мөн үндэсний зан үйл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом наадмыг эзэмшүүлэх, хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор

“Оньслох ухааны хичээл” -ийг ордог.

"Англи хэлний хичээлээр "OXFORD - ELT" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба

- Oxford Quality Programme ОУ- ын чанарын шаардлага хангасан

- Олон улсын стандарт бүхий заах арга зүйн цогц хөтөлбөртэй

- Сурагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон шинэлэг, сонирхол татахуйц агуулгаар хичээлээ явуулж Олон улсын шалгалтанд бэлтгэдэг.

Мөн сэтгэн бодох чадвар, IQ, оюуны хөгжлийг дэмжих, техник сэтгэлгээ, зохион бүтээх чадвар, бие бялдрын өв тэгш хөгжил, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх зорилгоор

"Сэтгэхүй ой тогтоолт "

"Математик сонгон"

"Олон улсын юнимат хөтөлбөр"

"Робот электроникс"

"Шатар" зэрэг хүүхэд хөгжүүлэх олон төрлийн нэмэлт хичээлүүдийг ЕБС-ийн цөм хөтөлбөртэй хослуулан хичээллэдгээрээ онцлогтой юм.

Мөн таны хүүхэд “ЗУРАГ” болон “БҮЖИГ”-ийн дугуйлангуудаас сонгон хичээллэх боломжтой. Эдгээр нэмэлт хичээлүүд болон дугуйлангуудыг СУРГАЛТЫН ТӨЛБӨРТӨӨ БАГТААН хичээллүүлж байгаа нь эцэг эхчүүдийн таашаалд маш их нийцэж байна.

Манай сургууль өөрийн хичээлийн байртай бөгөөд таны хүүхдийн сурч боловсорч хөгжих таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Сургуульд элсэгчдийн тоо хязгаартай тул та яараарай.

Сургуульд бүртгүүлэхээр ирэхдээ

Хүүхдийн төрсний гэрчилгээ

Эцэг эхийн иргэний үнэмлэх

Бүртгүүлэгчийн 2 хувь цээж зурагтай ирнэ үү.

ХЭРЭВ ТА ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛ

I-XI АНГИД ЭЛСЭГЧИД

https://docs.google.com/.../1yq9rsoVFEAEecaD1mz8zvsN.../edit холбоосоор бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70008881, 99826637, 89073443, 99105988 утсаар лавлаарай.

http://www.onis.edu.mn/

Хаяг: БЗД, 15-р хороо, 13 хороолол, Зүүн 4зам

Оюун Ухааны Олон Улсын Музей “Оюуны Оньс” бүрэн дунд сургууль