ЭРДМИЙН БАЯР 2022-2023

Урам хайрласан аав ээжийн баяр

Угтан үнсэх эмээ өвөөгийн баяр

Ухаан талэх багшийн баяр

Уншиж сурсан бидний баяр

Эрдмийн их өргөөний эзэн болж "СУРАГЧ" хэмээх эрхэм алдрыг хүртэн, ирээдүйн үйлсийн гараагаа амжилтаар угтаж, зургаан настнууд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа ээж аав, ах эгч, эмээ өвөө, ачит багш нар, анд найзууддаа танилцууллаа.

Сурагч болох гараагаа амжилттай эхлүүлж чадсан 1-р ангийн бяцхан шавь нартаа , энхрий шавь нараа амжилттай сургасан багш нартаа, баярт мөчийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн эцэг эх нартаа дахин баяр хүргэе.