“ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ 2022 ” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

#Оюуны_оньс бүрэн дунд сургуулийн I-IX ангийн сурагчдын дунд “#ҮЛГЭРИЙН_БААТРУУД_АМИЛСАН_НЬ ” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохиогддог тус тэмцээн нь сурагчдад урлаг, гоо зүйн боловсролыг олгох, жүжиглэх авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх зорилготойгоор явагддаг ба сурагчид маань үлгэрээр дамжуулан хэл яриа, сэтгэхүйгээ хөгжүүлэх мөн хүмүүжил, танин мэдэхүйн онцгой ач холбогдолтой юм.

Тус тэмцээн нь 3 ангиллаар явагдсан ба

I-II анги

Тэргүүн байранд

2б анги “Болдоггүй бор өвгөн” жүжгээр

Дэд байранд

1а анги “Өнхрүүш боов” жүжгээр

III-V анги

Тэргүүн байранд

4а анги “Алтангадас долоон бурхан од”

Дэд байранд

3б анги “Гурван Сувд” жүжгээр

VI-IX анги

Тэргүүн байранд

9а анги “Нууцыг задруулсан захидал” жүжгээр

Дэд байранд

7а анги “Ангийн даргын мөрдлөг” жүжгээр тус тус шалгарлаа. Авьяаслаг сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.

Мөн шавь нараа бэлтгэн амжилттай оролцуулсан багш нартаа, тусалж дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.

Оюуны оньс сургуулийн захиргаа