card

Эцэг эхийн нээлттэй өдөрлөг

Оюуны оньс бүрэн дунд сургуулиас уламжлал болгон зохион явуулдаг "Эцэг эхийн нээлттэй өдөрлөг" үйл ажиллагаа амжилттай явагдлаа.

Өдөрлөгийн үеэр:

  1. НҮБ-ийн хүн амын сангийн статистикийн мэргэжилтэн З.Уянга "Эерэг амьдрал-Хүмүүжил" сэдвээр сургалт явууллаа.
  2. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ангид 4 цагийн хичээлд сууж, анги удирдсан багш болон нэмэлт хичээлийн багш нар хичээл сургалтын талаар зөвлөгөө өгөв.
  3. Сурагчдын өглөөний цай, өдрийн хоолны амталгаа хийгдлээ.

Өдөрлөгт цаг заваа гарган хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагчиддаа баярлалаа.

Оюуны Оньс Сургуулийн Захиргаа