card

"Сайхан сэтгэл хариу нэхдэггүй"

Оюуны оньс бүрэн дунд сургуулийн 3б ангиас санаачлан явуулсан "Сайхан сэтгэл хариу нэхдэггүй" сайн үйлсийн аянд Оюуны оньс сургуулийн нийт багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүд нэгдэж "Өнөр бүл" асрамжийн газрын бяцхан хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг өгч нэгэн өдрийг хамт хөгжилдөж өнгөрүүллээ. Хандивын аянд идэвхтэй оролцсон сурагчид, эцэг эхчүүд, багш ажилчиддаа талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.