ЭЛСЭЛТ
Элсэлтийн журам болон бусад мэдээлэлЭлсэлтийн журам
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЫ ОНЬС СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМНэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь нийслэлийн ерөнхий боловсролын “ Оюуны оньс” сургуульд шинээр суралцагч, шилжин ирсэн суралцагчдыг элсүүлэн суралцуулахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.
1.2. Журам нь сургуулийн дотоод дүрэм, журмыг үндэслэн сургууль болон суралцагч, тэдний хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээг үндэс болгоно.
Хоёр. ТОВЧИЛСОН ҮГ, НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
1. Үндсэн элсэлт – Нэгдүгээр ангид элсүүлэн суралцуулахыг үндсэн элсэлт гэнэ.
2. Нэмэлт элсэлт – Орон тоо гарсан тохиолдолд хичээлийн жилийн дундаас 1 – 12 дугаар ангиудад элсүүлэн суралцуулахыг нэмэлт элсэлт гэнэ.
Гурав. Элсэлтийн комисс
2.1. Элсэлтийн комисс нь маркетингийн менежер, сургалтын менежерүүд, багш нараас бүрдэнэ.
2.2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан, элсэгчдийг бүртгэх, мэдлэг чадварын шалгалт, элсэхийг хүсэгчдийн бүрдүүлэх материалыг шалгах, ярилцлагыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.
Дөрөв.Үндсэн элсэлтийн тухай
4.1 Үндсэн элсэлт нь:
· Нэгдүгээр ангид суралцах суралцагч нь жил бүрийн 4 болон 8-р сард сургуулийн вебсайт болон сошиал сувгаар мэдээллэсэн зарын дагуу бүртгүүлэх
4.2 Бүртгүүлсэн суралцагч болон эцэг эхтэй ярилцлага хийнэ. / Ярилцлагаар хүүхдийн хүмүүжил,төлөвшил, сургуульд бэлтгэгдсэн байдал, эцэг эхийн харилцаа, хандлага, ёс зүй, хүүхэдтэйгээ болон багш, сургуультай хамтран ажиллах хэв шинж, хандлагыг харгалзан сонголт хийж элсүүлнэ./
4.3 Суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч суудал баталгаажуулах зорилгоор заасан хугацаанд сургуультай сургалтын гэрээ хийж, гэрээнд заасан төлбөрийн зохих хувь болох 1.000.000-₮ ийг сургуулийн дансанд байршуулж гэрээ байгуулснаар суудал баталгаажна.
Тав.Нэмэлт элсэлтийн тухай
5.1 Сургалтын менежерүүд болон багш нар нэмэлтээр элсэж буй суралцагчдаас түвшин тогтоох шалгалт авна.
5.2 Суралцагч шалгалтанд 70%-иас дээш үнэлгээтэй бол тэнцэнэ.
5.3 Шалгалтанд тэнцсэн элсэгчид нь өмнө суралцаж байсан сургуулийн бичиг баримт бүрэн, ESIS системээс хасалтаа хийлгэсэн байна.
5.4 Тэнцсэн суралцагчийн эцэг эх сургалтын менежертэй сургалтын гэрээг хийж төлбөрийг бүрэн барагдуулсан байна.
ЗУРГАА. Шинээр болон нэмэлтээр элссэн суралцагч эцэг эх, асран хамгаалагчдын эрх үүрэг
6.1.1. Шинээр болон нэмэлтээр элссэн суралцагч эцэг эх, асран хамгаалагчид дараах мэдээллээр хангагдана.Үүнд:
· Сургалтын хөтөлбөрүүд /нэмэлт сургалт дугуйлан секцийн үйл ажиллагаа/
· Сургуулийн орчин, анги танхим, суралцагчдын дүрэмт хувцас
· Сургуулийн дотоод дүрэм, журам, суралцагчийн эрх үүрэг, ёс зүйн дүрэмтэй танилцах
6.1.2. Элсэлтийн шаардлага хангасан суралцагчийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүртгэж, сургалтын гэрээ байгуулснаар суралцах эрх нь үүснэ.
6.2. Шинээр болон нэмэлтээр элссэн суралцагч эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг:
· Гэрээнд заасан төлбөрийн зохих хувь болох 1.000.000-₮ ийг сургуулийн дансанд байршуулж гэрээ байгуулснаар суудал баталгаажна
· Суралцагч эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээнд заасан үүргийг биелүүлэнэ
· Сургуулийн дүрэм журмыг дагаж мөрдөнө.
Долоо.Бүрдүүлэх баримт бичиг
7.1 Элсэхийг хүсэгчид нь бүртгүүлэхдээ доорх бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:
· Суралцагчийн төрсний гэрчилгээ эх хувиар
· Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
· 2*3 хэмжээтэй нэг хувь зураг
· Суралцаж байсан сургуулийн тодорхойлолт
· Хувийн хэрэг
Найм. Бусад
8.1 Үндсэн ба нэмэлтээр элсэж орж байгаа суралцагч болон түүний эцэг эх, асран хамгаалагч нь сургуулийн элсэлтийн журам, ёс зүйн журам, сургуультай байгуулсан гэрээнүүдийн заалтыг хүндэтгэн биелүүлнэ.
- Суралцагчийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Суралцагчийн хувийн хэрэг, сурлагын дүнгийн хуудас
- Өмнө нь сурч байсан сургуулийн тодорхойлолт
- 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
Сургалтын төлбөр
Сургалтын жилийн төлбөр: 4.9 сая төгрөг
Хэрэглээний зардал жилийн төлбөр:
- Бүх анги -1450.000 төгрөг /хоол, 2 удаагийн аялал, нэг удаагийн бэлэг, англи хэлнээс бусад ном сурах бичиг/
Хөнгөлөлт:
- Нэг гэрийн хүүхдүүд суралцах бол эхний хүүхэд 5%, 2 дахь хүүхэд 10%, 3 дахь хүүхэд 15% тус тус хөнгөлнө.
- Цэцэрлэг болон сургуульд нэг гэрийн 2 хүүхэд явдаг бол цэцэрлэг, сургуулийн төлбөрөөс нь тус тус 5% хөнгөлнө.
Элсэлтийн бүртгэл
Хэрэв та манай цахим хуудсаар урьдчилж бүртгүүлэх бол дараах товч дээр дарж бүртгүүлнэ үү.