card

ЦЭЦЭРЛЭГИЙН ТУХАЙ

Оюун ухааны олон улсын музейн харьяа “Оньсхон" цэцэрлэгийн танилцуулга

Цэцэрлэгийн танилцуулга

Оюун Ухааны Олон Улсын Музейн харъяа “ Оньсхон ”-1, “ Оньсхон ”-2 цэцэрлэг нь 2005 , 2010 онд байгуулагдсан  бөгөөд СӨБ-ын салбарт 10, 5 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн эзэмшлийн байр, гадаахи тоглоомын талбай , урлаг болон бие бялдар хөгжүүлэх сургалтын тусгайлсан заал танхим, амт чанарлаг өдрийн 4 удаагийн хоолтой “ Нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэг” /2011 онд/ юм.

Манай цэцэрлэгт таны хүүхэд суралцсанаар:

  • Сэтгэн бодох чадвар хөгжиж, анхаарал ой тогтоолт нь сайжирна.
  • Бие даах , бусдад өөрийгөө илэрхийлэх чадвартай болно.
  • Өрсөлдөх чадвар, өөртөө итгэлтэй байх эерэг хандлагад суралцана.
  • Урлаг , гоозүйн энгийн мэдлэг, мэдрэмжтэй болоход суралцана.
  • Бусдын хөдөлмөрийг хүндэтгэж, чин сэтгэлээсээ тусалдаг харилцааны зөв хандлагыг эзэмшинэ.
Цэцэрлэгийн танилцуулга

Сургалтын хөтөлбөр

Сургуулийн өмнөх боловсролын үндсэн болон нэмэлт сургалтыг мэргэжлийн багш нар хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан боловсруулсан уян хатан хөтөлбөрөөр өдөр тутам, тодорхой хуваарийн дагуу төлөвлөн заадаг.

Монгол ардын сэтгэхүй хөгжүүлэх тоглоом наадгай

Заагдах нас: 2-6 нас

Агуулга: Оньсон тоглоом, Хөлөгт тоглоом, Шагайн наадам, Гогодоо наадам зэрэг 15 ангийн тоглоом наадгайг багтаасан хөтөлбөрийн дагуу.

Эзэмших чадвар:

  • Үндэсний тоглоом, наадмаар тоглож сурах явцдаа ярдын ес заншил, түүх соёлтой танилцах, бахархан дээдлэх, үзэл хандлага, төлөвшлийг бий болгоно.
  • Хүүхдийн баруун, зүүн тархины хөгжлийг дэмжиж, математик сэтгэлгээ, хэл яриа, гарын том жижиг булчинг хөгжүүлнэ.
  • Аливаад бүтээлчээр хандах, тэвчээртэй, тайван хүлээцтэй зан харилцаанд сургана.


Сэтгэхүй - Ой тогтоолт

Заагдах нас: 4-6 нас

Агуулга: Хүртэхүй, анхаарал, ой, сэтгэхүйн даалгаварууд, Судоку, Спорт өрөлт

Эзэмших чадвар:

  • Аливаа бодит болон бодит бус зүйлийг зөв ангилах, бүлэглэх, харьцуулах, жиших чадварт суралцаж, өөртөө итгэлтэй, зөв шийдвэр гаргадаг болно.
  • Шинжлэх ухаанч мэдлэг, аливаад ул суурьтай хандах хандлага, хурдан ойлгож хурдан сэтгэх, сэргээн санах чадварт суралцана.
  • Хүүхдийн баруун, зүүн тархины хөгжлийг дэмжиж, математик сэтгэлгээ, хэл яриа, гарын том жижиг булчинг хөгжүүлнэ.

Шатар

Заагдах нас: 2-6 нас

Агуулга: Шатартай танилцах, Нүүдэл сурах, Тоглож сурах.

Эзэмших чадвар:

  • Тархины үйл ажиллагаа идэвхижиж оюун дүгнэлт, төсөөлөл, зохион бодохуй хөгжин, асуудалд олон өнцгөөс ханддаг, ухаалаг, оюунлаг чанарыг бий болгоно.


Англи хэл

Заагдах нас: 4-6 нас

Агуулга: Олон улсын жишигт нийцсэн GRAPESEED хөтөлбөрийн дагуу хичээллэнэ.

Эзэмших чадвар:

  • Хүүхдийн хэл яриаг зүгшрүүлж, үгийн баялаг нэмэгдүүлэх.
  • Англи хэлээр зөв, цэвэр дуудлага, хэллэгтэй болгох.
  • Өөрийгөө болон орчны эд юмсын тухай тоочиж болон 1-2 өгүүлбэрээр ярьдаг болно. Англи дуу, шүлгийн сантай болно.

Гимнастик

Заагдах нас: 4-6 нас

Агуулга: Өглөөний дасгалын хувилбарууд, Биеийн ерөнхий хөгжлийн дасгал, 64 тоот дасгал.

Эзэмших чадвар:

  • Хөдөлгөөний үндсэн 5 чанарыг (хурд, хүч, тэнцвэр, тэсвэр хатуужил, уян хатан) сайжруулах.
  • Хөдөлгөөний эвсэл, бие бялдарын зөв хөгжлийг дэмжинэ.
  • Хөгжмийн хэмнэлийн мэдрэмжтэй болно.
  • Багаар ажиллах, бусдыг хүндэтгэх харилцаанд суралцана.

Багш боловсон хүчин

Манай цэцэрлэгийг мэргэжлийн / СӨБ-ын багш / багш, менежерүүд удирддаг бөгөөд үндсэн болон нэмэлт сургалтын 100% мэргэжлийн багштай.

  • Үндсэн сургалтын 9 багш
  • Нэмэлт сургалтын 4 багштай. Үүнээс:

Боловсролын:

  • Магистр цолтой багш: 3
  • Бакалавр багш: 10

Мэргэжлийн:

  • Тэргүүлэх зэрэгтэй: 1
  • Заах аргач зэрэгтэй багш: 4
  • Санхүүгийн ажилтан: 1
  • Эмч: 1
  • Тогооч: 3 байна.

Сургалтын төлбөр, нөхцөл

Үндсэн төлбөр: 590.000 төгрөг

Хөнгөлөх нөхцөлүүд:

  • Бүтэн жилээр төлбөл 10%, хагас жилээр төлбөл: 5%, улиралаар төлбөл: 3%
  • Нэг гэрийн 2 хүүхэд цэцэрлэгт суралцдаг бол тус бүр 5%
  • Цэцэрлэг болон сургуульд нэг гэрийн 2 хүүхэд явдаг бол цэцэрлэг, сургууль тус бүр 5%
  • Нэг гэрийн 3 хүүхэд сургууль, цэцэрлэгт сурдаг бол хүүхэд тус бүр 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Дансны дугаар: Голомт банк: 2405009318

Хаан банк : 5653522235

Худалдаа хөгжлийн банк : 475101645

Бидний нэг өдөр

Бидний нэг өдөр

Хоолны нэр төрөл, цэс

Хоолны нэр төрөл, цэс

Салбаруудын байршил