card

НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР

“Oюуны Oньс” бүрэн дунд сургуулийн нэмэлт хөтөлбөрүүд

Оньслох ухаан

Агуулга, эзэмших чадвар
  • Оньсон наадам
  • Оюун түлхүүр наадам
  • Шагайн наадам
  • Гэр барих
  • Тооцоолох наадам

Зэрэг монгол ардын 15 ангийн тоглоом наадгайг багтаасан тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу хичээллэнэ. Монгол үндэсний тоглоом наадгайгаар дамжуулан сурагчдын баруун, зүүн тархийг хөгжүүлэх, сэтгэхүйг сайжруулах, техник, математик, философи сэтгэлгээг хөгжүүлнэ.

Сэтгэхүй ой тогтоолт

Агуулга, эзэмших чадвар
  • Спорт өрөлт
  • Судоку
  • Рубик шоо эвлүүлэх
  • Колумбын өнцөг
  • Логик бодлогууд

Аливаа мэдээллийг цээжлэх, тогтоох, удаан хугацааны туршид санаж чаддаг болохын зэрэгцээ баруун тархи хөгжүүлэх сургалт буюу Рубик шоогоор хичээллэнэ. Шинжлэх ухаанч мэдээлэлтэй танилцаж боловсруулах чадварт суралцана. Хийсвэрлэн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлнэ.

Шатар

Агуулга, эзэмших чадвар
  • Шатрыг онолын түвшинд суралцах
  • Онол практикийг хослуулан, 1,2,3 нүүдлийн бодлого бодох
  • Комбинацын урлагт суралцах

Шатрыг онолын түвшинд суралцдаг ба шатар бол оюуны спорт бөгөөд шатар тоглосноор тархины үйл ажиллагаа сайжирч, оюун санаа сэргэн, ямар ч асуудлыг олон талаас нь харж шинждэг, ухаарч ойлгодог, оюунлаг иргэн болно.

Математик сонгон

Агуулга, эзэмших чадвар

ЕБС-ийн цөм хөтөлбөрийн стандартаас гүнзгийрүүлсэн агуулгаар хичээллэнэ. Та бүхэн оюун ухааны хөгжлийн дээд болох математикийн гайхамшигт уран бодолтуудын аргаас суралцаж, сэтгэн бодохуйн баяр баясал сэтгэлийн ташаалыг мэдрэх болно. Сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн технологид суурилсан сургалтын шинэ агуулга, арга зүйг Монгол Улсын боловсролын стандартад нэвтрүүлэх “Оюуны оньс” сургуулийн зорилготой уялдуулан та бүхэнд хүргэх  болно.

Хүүхдэдээ туслах эцэг эх ба асран хамгаалагчдад зориулсан сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон өөрсдийн боловсруулсан сурах бичгээр таны хүүхдийн оюуны цангааг тайлж эрдэм мэдлэгийн их далайд дуусашгүй хөрөнгө оруулалт  болно гэдэгт төгс итгэлтэй байна.

Юнимат

Агуулга, эзэмших чадвар

Олон улсын юнимат хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шинэ санаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж сурагчдын гарын эв дүйг сайжруулж, сэтгэх чадварыг нэмэгдүүлэннуугдмал авьяасыг нээхэд ашиг тустай байдаг ба сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангасанЮНИМАТ бүтээлч машиныг ашиглан өөрсдийн үнэт бүтээлээ хийдэг.

Робот

Агуулга, эзэмших чадвар

Робот техник сургалт нь дунд сургуулийнсурагчдын мэдлэгийн хүрээг тэлэх,орчин үеийн шинжлэх ухааны ухагдахууныг таниулах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх, шинэ мэдлэгийг олж авахын тулд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэсэн үндсэн зорилгыг агуулна.

  • Робот техникийн хөтөлбөрийн судалгаа дээр тулгуурлан албан бус сургалт зохион байгуулж, түүнээс гарах үр дүн дээр судалгаа, шинжилгээ хийх зорилготой юм.
  • Робот техникийн анхан шатны сургалтыг 8-аас 13 хүртэлх насны сурагчдад зориулан  зохион байгуулдаг.

Гадаад хэл

Агуулга, эзэмших чадвар

"Англи хэлний хичээлээр "OXFORD - ELT" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба"OXFORD - ELT" Англи Хэлний ОУ хөтөлбөр нь:

- Oxford Quality Programme ОУ- ын чанарын шаардлага хангасан

- Олон улсын стандарт бүхий заах арга зүйн цогц хөтөлбөртэй

- Сурагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон шинэлэг, сонирхол татахуйц агуулга

- 21-р зууны суралцагчдын хэрэгцээ, шаардлага судалгаанд тулгуурласан

- Олон улсын шалгалтын бэлтгэл хичээлийн хөтөлбөртэй

- Эцэг эх, багш болон сурагчид хамтран ажиллах цахим хичээл хосолсон цогц сургалтын материалаар олон улсын шалгалтанд бэлтгэдэг.

Спорт, гимнастик

Агуулга, эзэмших чадвар
  • Сагсан бөмбөг
  • Хөл бөмбөг
  • Гар бөмбөг

Уран хөдөлгөөнт гимнастик зэрэг хүүхдийг чадавхжуулах бүхий л спортын төрлүүд хичээллэнэ. Бие бялдрын өв тэгш хөгжилтэй, дасгал хөдөлгөөний арвин их сантай, хөгжмийн мэдрэмж, хэмнэл, сонсох чадвартай, тэсвэр тэвчээртэй, хөдөлгөөний эв дүй, эвсэлтэй болж, багаар ажиллах чадварт суралцана.

Дугуйлан секц

Агуулга, эзэмших чадвар

Cурагчдын бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн заах арга зүйн өндөр зэрэглэлтэй багш нар “УРАН ЗУРАГ” болон “БҮЖИГ”-ийн  дугйланг сурагчдын сонголтоор хичээллүүлдэг. Суралцагч тухайн дугуйлангуудаас аль нэгийг нь сонгон үнэ төлбөргүйгээр хичээллэх боломжтой.

Zurag

Өдөр өнжүүлэх бүлэг

Агуулга, эзэмших чадвар

Зөвхөн өөрийн сургуулийнхаа сурагчдад зориулсан өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлдэг бөгөөд мэргэжлийн ур чадвартай багш нар гэрийн даалгаврыг чанартай хийлгэж, хичээлийн хоцрогдол арилгаж ажилладаг. Сурагч хичээлээ тараад өдөр өнжүүлэх бүлэгтээ орох бөгөөд орой 19:30 цаг хүртэл хичээллэнэ.

Сарын төлбөр 120.000 төгрөг

Өдөр өнжүүлэх бүлгийн хуваарийг дэлгэрэнгүй танилцуулж байна.