card

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Оюун ухааны олон улсын музейн харьяа “Oюуны Oньс” бүрэн дунд сургуулийн танилцуулга

Музейн танилцуулга

МУСГЗ, Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн үндэслэн байгуулсан Оюун Ухааны Олон Музей нь 1990 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой ажиллаж, монгол үндэсний сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, наадгай, гар урлал, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байна. Оюун ухааны музей нь дэлхийн бүх улс орны оюуны гайхамшиг болсон хэдэн мянган тоглоом наадам бүхий 4 том заал, 9 танхимтай Монголын анхны хувийн музей болно. Энэ музейд дэлхийд гайхагдсан, аль ч оронд байдаггүй ховор нандин үзмэрүүд байдаг.

Тухайлбал:

  • Дэлхийн хамгийн жижиг, хамгийн том Монгол шатар
  • Оньслох ухааныг ашиглан алт, мөнгө үнэт чулуу, модоор бүтээсэн оньсон монгол шатрын иж бүрдэл болон янз бүрийн хэлбэр дүрс бүхий 450ширхэг шатар байдаг (2020.06 сарын байдлаар).

Энэ гайхамшигт үзмэрүүдийнхээ үр дүнд дэлхийн 50 гаруй орны олон улсын чанартай 80 шахам үзэсгэлэн, яармаг худалдаанд амжилттай оролцож, олон улсын үзэсгэлэнгийн Гарн при, алт, хүрэл медиалаар удаа дараа шагнагдсан. Мөн тус музейг үзэх гэж олон орны жуулчид, зочид төлөөлөгчид зорьж ирдэг.

2000 оноос хойш болсон дэлхийн бүх Экспод Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож, одоо Монголчууд оньслох ухаанаараа дэлхийн улс орнуудаас хол тасархай түрүүлжээ гэдэг нэгдсэн ойлголт, үнэлэлт дүгнэлтийг олон улсын мэргэжлийн байгууллагууд, болон оньс сонирхогчид, цуглуулагч, эрдэмтэн судлаачид, үзэгчид албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа нь Оюун Ухааны Олон Улсын музейн сүүлийн 30 жилийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм.

Оюун Ухааны Олон Улсын музейн харьяа математик, гадаад хэл, сэтгэхүй хөгжүүлэх сургалттай “Оюуны оньс” дунд сургууль нь 2014 онд, Оньсхон-1,2 цэцэрлэг нь 2005,2010 онд тус тус Оюун Ухааны Олон Улсын музейг түшиглэн байгуулагдсанаас хойш Монгол улсын боловсролын салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай явуулж байна.

Сургуулийн танилцуулга

Оюун ухааны олон улсын музейн харьяа,МУСГЗ, “Шилдэг зохион бүтээгч” З.Түмэн-Өлзийн нэрэмжит “Оюуны оньс” бүрэн дунд сургууль нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Тус сургууль нь бага дунд боловсролын цөм хөтөлбөрийн дагуу хичээллэхээс гадна математик, гадаад хэл, сэтгэхүй хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалттай.

Сэтгэхүй хөгжүүлэх сургалт нь өөрийн түшиц Оюун ухааны музейн 30 жилийн хугацаанд бүтээсэн 11 мянга гаруй сэтгэхүй хөгжүүлэх,оньсон тоглоом болон ардын уламжлалт тоглоом наадгай, шатар, ой тогтоолт, цээж бодолт зэрэг бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх баруун, зүүн тархины дасгалуудтай хослуулсан тусгайлан боловсруулсан нэмэлт хөтөлбөрүүдтэй.

Сургуулийн танилцуулга

Манай сургуульд суралцсанаар үндэсний сургалтын цөм хөтөлбөрийг чанартай эзэмшихийн зэрэгцээ үндэсний зан үйл, тоглоом наадмыг эзэмшүүлэх, хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор монголын ардын уламжлалт тоглоом наадам,  сэтгэн бодох чадвар, оюуны хөгжлийг дэмжих, техник сэтгэлгээ, зохион бүтээх чадвар, бия бялдрын тэгш хөгжил, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх зорилгоор олон улсын юнимат хөтөлбөр, робот электроникс, шатар, сэтгэхүй ой тогтоолт, уран хөдөлгөөнт гимнастик зэрэг нэмэлт хичээлүүд ордог.  Эдгээр нэмэлт хичээлүүдийг сургалтын төлбөртөө багтаан хичээллүүлж байгаа нь эцэг эхчүүдийн таашаалд маш их нийцэж байна.

Та хүүхдээ сурч боловсрох тав тухтай таатай орчинд  бүтээлч сэтгэлгээ, амьдрах чадварт сургаж, монгол уламжлал, ёс заншлаа дээдэлсэн  оюунлаг монгол иргэн болгон төлөвшүүлэхийг хүсвэл манай сургуулийг сонгоорой.

Сургуулийн онцлог

Манай сургуульд суралцсанаар бага,  дунд боловсролын цөм хөтөлбөрийн дагуу хичээллэхээс гадна математик, гадаад хэл, сэтгэхүйн гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Мөн үндэсний зан үйл, тоглоом наадмыг эзэмшүүлэх, хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор

  • Монголын ардын уламжлалт тоглоом наадам

Сэтгэн бодох чадвар, оюуны хөгжлийг дэмжих, техник сэтгэлгээ, зохион бүтээх чадвар, бие бялдрын тэгш хөгжил, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх зорилгоор

  • Олон улсын юнимат хөтөлбөр
  • Робот электроникс
  • Шатар
  • Гадаад хэл
  • Сэтгэхүй ой тогтоолт,
  • Спорт гимнастик зэрэг нэмэлт хичээлүүд ордог. 

Эдгээр нэмэлт хичээлүүдийг сургалтын төлбөртөө багтаан хичээллүүлж байгаа нь эцэг эхчүүдийн таашаалд маш их нийцэж байгаа болно.

Мөн эдгээр үндсэн болон нэмэлт хичээлүүдээс гадна сурагчдын бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн заах арга зүйн өндөр зэрэглэлтэй багш нар “УРАН ЗУРАГ” болон  “БҮЖИГ”-ийн  дугйланг сурагчдын сонголтоор хичээллүүлдэг.

Сургалтын орчин

“Оюуны оньс” бүрэн дунд сургууль нь өөрийн эзэмшлийн 800 м.кв талбай бүхий 4 давхар барилгад байрлах ба нэг ээлжиндээ 350 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Анги дүүргэлтийн тоо 15-20 байх ба хичээлийн сургалтын танхимууд нь суралцагчдын сурч хөгжих, боловсрох, хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх бололцоог бүрдүүлнэ.

Хичээлийн анги танхимуудын агааржуулалт, гэрэлтүүлэг нэг хүүхдэд ноогдох талбай, биеийн тамир, урлаг гоо зүйн хичээлийн анги танхимууд хийгдсэн. Нийт 700 м.кв талбайтай. Үүнд: 2,3,4-р давхарт 450м.кв талбай бүхий 8-н хичээлийн танхимтай, 1-р давхарт 355м.кв талбай бүхий биеийн тамир урлагийн заал гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй.